Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах эрхийг есдүгээр сард нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж, дараах асуудлыг шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах эрхийг есдүгээр сард нээнэ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах эрхийг есдүгээр сард нээнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж, дараах асуудлыг шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг 09 дүгээр сарын 01-ний дотор нээж, үе шатттай арилжаалахыг сайд Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат нарт даалгав. Цаашид гадаадын Хөрөнгийн биржид давхар бүртгэх, арилжаалах бэлтгэлээ хангахаар болсон байна.

Олон улсын Хөрөнгийн биржийн стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг хамгийн оновчтой бүтцээр өөрчилж, компанийн хамаарал бүхий компанийн нэгдэл байгуулахаар боллоо. Компанийн нэгдлийн оролцогчийн хувьцааг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид 12 дугаар сарын 01-ний дотор арилжиж эхлэхээр тооцон бэлтгэлээ хангахыг даалгав.

Хуваалцах