Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ҮЭ-ийн дарга өөрийгөө шатаахыг завдлаа/Бичлэг/

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр зар тараасан. Харин уг хэвлэлийн хурлын үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ҮЭ-ийн дарга өөрийгөө шатаахыг завдлаа/Бичлэг/
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ҮЭ-ийн дарга өөрийгөө шатаахыг завдлаа/Бичлэг/. Зураг: МҮОНРТ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр зар тараасан. Харин уг хэвлэлийн хурлын үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завджээ.

Тэрбээр компанийнхаа удирдлагуудыг эсэргүүцэж мэдээлэл хийж байх үедээ гэнэт шүдэнз зуран ийнхүү өөрийгөө шатаахыг завдсан юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Компанийнх нь удирдлагууд ажилчдаа шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтнаа халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэснийхээ дараа ийм үйлдэл хийсэн байна. Түүний бие бага зэрэг түлэгдсэн бөгөөд яаралтай түргэний машин ирж авч явлаа.

Хуваалцах