Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй болно

“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газрын ажилчдын 80 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй болно
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй болно. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газрын ажилчдын 80 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд өөрсдийн ажлын нөхцөл, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн төлөө нэгдэн эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулж, МЭХ-ны гишүүн байгууллагаар элсэх хүсэлтээ илэрхийлсэн.

Иймд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өчигдөр Эрдэнэт хотод ажиллаж, тус компанийн ажилчидтай уулзах үеэрээ МЭХ-ны хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулахын зэрэгцээ хамтарч ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн тэрбээр энэ үеэр ажил мэргэжлээрээ бусдадаа үлгэрлэн манлайлж, идэвх санаачилгатай олон жил ажилласан “Эрдэнэт хивс” компанийн шилдэг эмэгтэйчүүдийг МЭХ-ны “Хүндэт тэмдэг”, “Дурсгалын тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл санаа, зарчмыг хүлээн зөвшөөрч, аливаа төрлийн ялгаварлан гадуурхалт болон хүчирхийлэл дарамтгүй нийгмийн төлөө орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нийт эмэгтэйчүүдээ дэмжихээр МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байгаа билээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий, Увс, Дархан-Уул аймагт ажилласан бол өчигдөр Эрдэнэт хотын орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн бүсгүйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, сонгуульт ажилд нь амжилт хүссэн юм.

Эх сурвалж: МЭХ

Хуваалцах