Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэт хот алдартнуудын багана, гудамжтай боллоо

Эрдэнэтээр овоглогдон нэр алдарт хүрсэн олны танил эрхмүүдийг Орхон аймагт “Алдарын багана” босгон мөнхөлж эхэллээ. Алдарын багана Эрдэнэт хотын урт цагааны гудамжинд байх бөгөөд ард иргэдийн хамгийн их зорчдог төв цэгт байрлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэт хот алдартнуудын багана, гудамжтай боллоо
Эрдэнэт хот алдартнуудын багана, гудамжтай боллоо. Зураг: МҮОНРТ

Эрдэнэтээр овоглогдон нэр алдарт хүрсэн олны танил эрхмүүдийг Орхон аймагт “Алдарын багана” босгон мөнхөлж эхэллээ. Алдарын багана Эрдэнэт хотын урт цагааны гудамжинд байх бөгөөд ард иргэдийн хамгийн их зорчдог төв цэгт байрлаж байна.

Орхон аймагт сүндэрлэн боссон Алдрын баганыг орон нутгийн Эрдэнэт үйлдвэрийн геологи хайгуулаар гаргаж ирсэн зэс молибдены судал бүхий боржин чулуугаар бүтээсэн. Баганын анхдагч эздээр МУГТ Г.Шаравжамц, МУГТ Ж.Нарантунгалаг нар тодорч, алдар нэр, хэлсэн үг, гарын алга, хүчит нударгын хамт мөнхлөгдлөө.

Цаашдаа Эрдэнэт хотоос төрөн гарсан урлаг спорт, бусад салбарын гавьяат, хөдөлмөрийн баатруудаар 50 хүртэлх багана үргэлжлэн, хэн бүхний алхах дуртай гэрэлт гудамж болон хөгжих юм. Ингэхдээ орон нутгийн иргэдийн санал асуулга, хотын удирдлагуудын тушаал шийдвэрийн дагуу, баганын эздийг албан ёсоор тодруулдаг байх уламжлал тогтоохыг, Улаанбаатар хот дахь Эрдэнэт нутгийн зөвлөл, санаачлагчдын зүгээс илэрхийллээ.

Багана бүтээхэд гарах санхүүгийн асуудлыг Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бизнес эрхлэгчид нэгдэн гаргасан байна гэж Орхон аймгаас манай сурвалжлагч А.Саранчимэг мэдээллээ.

Хуваалцах