Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэт хот “Ялалтын баяр”-ыг тэмдэглэлээ

Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг, Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод аугаа их ялалтын түүхт 71 жилийн ойн баярыг тэмдэглэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэт хот “Ялалтын баяр”-ыг тэмдэглэлээ
Эрдэнэт хот “Ялалтын баяр”-ыг тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг, Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод аугаа их ялалтын түүхт 71 жилийн ойн баярыг тэмдэглэсэн байна. Энэ жилийн ялалтын баяраар Орхон аймагт анх удаа “Мөхөшгүй мөнхийн хороо” жагсаалыг зохион байгуулжээ.

Монгол, Зөвлөлтийн дайчдын гавьяа зүтгэлийг эргэн дурсах, хойч үедээ үлгэр дуурайлал болж яваа ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа “Ялалтын 70 жил”, “Дөрвөн баатрын хөшөө” болон “Найрамдлын өндөрлөг”-т цэцэг өргөснөөр эхэлсэн байна.

Ялалтын баярын үйл ажиллагаанд Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ОХУ-ын 100 гаруй иргэн болон дайнд оролцож байсан 30 цэргийн ар гэр, ахмад дайчдын төлөөлөл оролцжээ.

Хуваалцах