Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэт хотод “Их сургуулийн цогцолбор” байгуулахад БШУЯ, “Эрдэнэт” үйлдвэр хамтран ажиллана

"Эрдэнэт" сургууль нь "Эрдэнэт" үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог байна. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэйт бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэт хотод “Их сургуулийн цогцолбор” байгуулахад БШУЯ, “Эрдэнэт” үйлдвэр хамтран ажиллана
Эрдэнэт хотод “Их сургуулийн цогцолбор” байгуулахад БШУЯ, “Эрдэнэт” үйлдвэр хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж 4 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.

"Эрдэнэт" сургууль нь "Эрдэнэт" үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог байна. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэйт бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна.Улсын хэмжээнд Хүдрийн металлургийн хөтөлбөр ганцхан байдаг нь энэ сургуулийнх юм. Цаашид ШУТИС-тай харилцан зөвшилцөж 3 хөтөлбөрийг 100 хувь өөрийнхөө сургуульд нутагшуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тухайн гурван хөтөлбөрөөр цаашид ШУТИС мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:- Богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт хийх,- Шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөх,- Багш ажилтны нийгмийн баталгааг хангах,- Оюутнуудад дэмжлэг үзүүлэх- Эрхзүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тусгасан байна. Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах