Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэт хотод үер буужээ

Энэ сарын 10-ны өдөр Орхон аймгийн /Эрдэнэт хот/ нутаг дэвсгэрт их хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж Оюутан, Баян-Өндөр, Магсаржавын гудамжид их хэмжээний шороо, чулуу, хог хаягдал үүссэн байна. Үерээс үүдэн өөр ноцтой хохирол учраагүй аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэт хотод үер буужээ
Эрдэнэт хотод үер буужээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд манай орны ихэнх нутгаар бороо орж, гол мөрний сав газарт үерийн аюул нүүрлээд байгаа. Энэ сарын 10-ны өдөр Орхон аймгийн /Эрдэнэт хот/ нутаг дэвсгэрт их хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж Оюутан, Баян-Өндөр, Магсаржавын гудамжид их хэмжээний шороо, чулуу, хог хаягдал үүссэн байна. Үерээс үүдэн өөр ноцтой хохирол учраагүй аж.

Хотын гудамжийг дүүргэсэн үерээс үүдэлтэй хог хаягдалыг зайлуулах ажилд Эрдэнэт хотын Хот Тохижуулах газрын зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч зэрэг 35 хүний бүрэлдхүүнтэй хэсэг ажиллаж, бүрэн цэвэрлэж дуусгажээ.

Хуваалцах