“Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхийг өгүүлэх уран сайхны кино нээлтээ хийнэ
Зэс, молибдены хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт vйлдвэр" ТӨҮГ-ын үүх түүхээр бүтээсэн “Эрдэнэсийн өв” түүхэн уран сайхны киноны трейлэр цацагдлаа.
Мэдээллийн алба

Зэс, молибдены хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт vйлдвэр" ТӨҮГ-ын үүх түүхээр бүтээсэн “Эрдэнэсийн өв” түүхэн уран сайхны киноны трейлэр цацагдлаа.
МЗЭ-ийн шагналт зохиолч, соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхтариа зохиолыг нь бичиж, соёлын тэргүүний ажилтан Л.Баттулгын найруулсан тус бүтээлийн гол дүрд гавьяат жүжигчин, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тогложээ.
Сонирхуулахад, “Монгол тулга” кино сангаас Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойд зориулан бүтээсэн тус бүтээлийн мотор 2018 оны нэгдүгээр сарын 18-нд дуугарсан бөгөөд энэ онд нээлтээ хийх аж.


















