Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэт” үйлдвэр металл хийц гадаадаас авахгүй

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч, тус үйлдвэрт хэрэгцээтэй марганцтай ган, үрэлтэд тэсвэртэй ширмэн бүтээгдэхүүнийг гадаадаас авахыг хоригложээ. Засвар механикийн заводын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрээ дэмжих зорилгоор ингэж шийдвэрлэсэн б

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэт” үйлдвэр металл хийц гадаадаас авахгүй
“Эрдэнэт” үйлдвэр металл хийц гадаадаас авахгүй. Зураг: МҮОНРТ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч, тус үйлдвэрт хэрэгцээтэй марганцтай ган, үрэлтэд тэсвэртэй ширмэн бүтээгдхүүнийг гадаадаас авахыг хоригложээ.

Засвар механикийн заводын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрээ дэмжих зорилгоор ингэж шийдвэрлэсэн байна.

Мөн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, материалыг саадгүй нийлүүлэх асуудлыг материал техникийн хангамжийн хэлтэст хариуцуулжээ.

Хуваалцах