Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг өнгөрөгч өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо
“Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо. Зураг: МҮОНРТ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг өнгөрөгч өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнтэй холбогдуулж өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгох шийдвэрийг гаргалаа.

Үүнээс гадна Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгов. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна.

Хуваалцах