"Эрдэнэт" үйлдвэрийн аваар осол тэг үзүүлэлтэд хүрнэ
Аутсорсинг төсөл, аюул эрсдлийн менежмент, чип карт нэвтрүүлэх, эрүүл ахуйн цогц хөтөлбөрийг бий болгох саналууд гарч, журамд тусгахаар болсон юм. Энэ бүх бодлого хөтөлбөрүүд хэрэгжсэнээр эцсийн үр дүн нь аваар осол тэг байх үзүүлэлтэд хүрнэ гэдгийг уг хэлэлцүүлгээр онцлов.
Мэдээллийн алба

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үндсэн зорилтын нэг хэсэг нь Осол аваар болон авлига хээл хахуулиас ангид байх зарчим юм. Үйлдвэрийн хэмжээнд энэ зорилт хэрхэн хэрэгжиж буй, цаашид шийдвэрлэх арга замын талаар бодлогоо тодорхойлох цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд Аваар ослоос ангид байх, Авлигаас ангид байх сэдвийн дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Хуулийн хэлтэс хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид ХАБЭА-н хэлтсээс санаачлан хэрэгжүүлж буй олон ажлууд үр дүнтэй байгааг үнэллээ.
Цаашид ХАБЭА-н талаар хэрэгжүүлэх бодлогыг улам боловсронгуй болгож, ажлын байрны сургалт, Аутсорсинг төсөл, аюул эрсдлийн менежмент, чип карт нэвтрүүлэх, эрүүл ахуйн цогц хөтөлбөрийг бий болгох саналууд гарч, журамд тусгахаар болсон юм. Энэ бүх бодлого хөтөлбөрүүд хэрэгжсэнээр эцсийн үр дүн нь аваар осол тэг байх үзүүлэлтэд хүрнэ гэдгийг уг хэлэлцүүлгээр онцлов.


















