Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг өргөтгөлөө

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-70 МВТ-аар өсч байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг өргөтгөлөө
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг өргөтгөлөө. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-70 МВТ-аар өсч байна. Энэ ачааллыг үүрэлцдэг станцуудын нэг нь Эрдэнэт хотын дулааны цахилгаан станц юм. Тэгвэл сүүлийн 30 жилийн хугацаанд шинэчилж засварлаагүй байсан станцын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 35 МВТ-аар нэмэгдүүллээ. Ингэснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний систем найдвартай болохоос гадна орхончууд дулааны асуудалдаа санаа зовохгүй болж байна.

Хуваалцах