Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэцагаан сумын хандивын тоглолт болно

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 90 жилийн ойн баяр ирэх долоодугаар сарын 24-нд тохиох юм. Тус сумын нутгийн зөвлөл, орон нутгийн удирдлага, уугуул иргэдийн санаачилгаар түүхт ойдоо зориулсан хандивын тоглолт "UB Palace"-ийн концертийн их танхимд энэ сарын 29-нд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэцагаан сумын хандивын тоглолт болно
Эрдэнэцагаан сумын хандивын тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 90 жилийн ойн баяр ирэх долоодугаар сарын 24-нд тохиох юм.
Тус сумын нутгийн зөвлөл, орон нутгийн удирдлага, уугуул иргэдийн санаачилгаар түүхт ойдоо зориулсан хандивын тоглолт "UB Palace"-ийн концертийн их танхимд энэ сарын 29-нд болно.

Эрдэнэцагаан сум нь төр шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Ж.Галсандашийн төрөлх нутаг юм.

Хутагтаа сүсэглэж, дээдэлдэг нутгийн ард түмэн энэхүү тоглолтоор дамжуулан Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын тодруулсан Хутагтын хойд дүрийн айлдварыг сонсох боломжтой.

Тоглолтод урилгаар 20 гаруй бүтээлч оролцох юм. Уран бүтээлчдийн дуулах дууны ихэнх шүлгийг Эрдэнэцагаан сумын уугуул яруу найрагч С.Амартайван, Л.Лутбаяр нар бичжээ.

Хуваалцах