Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэс баялгийн биржийн ажил эхэлнэ

Эрдэс баялгийн биржийн судалгааны ажил өдгөө 50 хувьтай явж байгаа бөгөөд ирэх онд үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэс баялгийн биржийн ажил эхэлнэ
Эрдэс баялгийн биржийн ажил эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Эрдэс баялгийн биржийн судалгааны ажил өдгөө 50 хувьтай явж байгаа бөгөөд ирэх онд үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Одоогоор эрдэс баялгийн биржийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хэсэг гарсан байна.

Ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засаг хөгжлийн яам, Хөрөнгийн бирж, Уул уурхайн яамны төлөөлөгчид багтжээ. Бирж байгуулснаар Монгол улсад уул уурхайн салбарын нээлттэй ил тод байдал, гадаад худалдааг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, татварын орлого нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Хуваалцах