Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэс баялгийн салбарт судлаачдын оролцоо чухал

Эрдэс баялгийн салбарт томоохон төслүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Тухайлбал, зэсийн баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэр барихаар болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэс баялгийн салбарт судлаачдын оролцоо чухал
Эрдэс баялгийн салбарт судлаачдын оролцоо чухал. Зураг: МҮОНРТ

Эрдэс баялгийн салбарт томоохон төслүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Тухайлбал, зэсийн баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэр барихаар болжээ.

Энэ төслүүдэд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачид мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны байгууллагуудын үүрэг оролцоо чухал. Хамтын хүчээр төсөл зөв замаар хөгжинө. Хамгийн чухал нь эрсдлийг тооцох хэрэгтэй. Үүний тулд хууль эрхзүйн орчин баталгаатай байх ёстойг эрдэмтэн, доктор Г.Бадамсүрэн хэллээ.

Төслүүд хэрэгжиж, үйлдвэрлэл эхлэхэд хамгийн чухал нь техник тоног төхөөрөмжний хэрэгцээ шаардлага байдаг. Үүнтэй холбоотойгоор яг одоо “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” сэдэвт зөвлөлгөөн болж байна. Зөвлөгөөнөөр шинэ технологийг амьдралд нэвтрүүлэх боломж гарцын талаар хэлэлцэж байна.

Хуваалцах