Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг хэлэлцүүллээ
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Мэдээллийн алба

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх эрх зүйн цогц орчныг бүрдүүлсэнээр урт хугацаанд нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарна. Үүнд:
1. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын санаачилгыг олон улсын дэвшилтэт хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын удирдлага, зохион байгуулалтын бүтэц бий болно,
2. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүд үргүй зардал гаргахад хүрдэг болон авилга, хууль бус төлбөр хураамж өгч авдаг зохисгүй хандлагыг бууруулж, цаашид гарахаас урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн зохицуулалт болно,
3. Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зохистой түншлэлийн хэлбэр бий болно,
4. Олборлогч компаниуд, төр, олон нийтийн байгууллага хоорондын харилцаа, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийтийн зүгээс хяналт тавих боломжтой болно,
5. Олборлогч компаниудын зардал буурснаар ашигт ажиллагаа нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төлдөг татвар, хураамж, орлого нэмэгдэнэ,
6. Эрдэс баялгийн салбараас төрийн байгууллагад төлсөн татвар, хураамжийн зарцуулалт, хувиарлалт ил тод болсноор баялгийн илүү зохистой удирдлагыг хэрэгжүүлэх сэдлийг бэхжүүлнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар өнгөрсөн хугацаанд улсын төсвийн 20-30 хувийг бүрдүүлж байгаа орлогын талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар ил тод болгож байгаа амжилтыг улам цааш бэхжүүлж, хамрах хүрээг өргөжүүлэхээс гадна Засгийн газар, компаниудын удирдах ажилтнуудын хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж олон нийт үнэн зөв мэдээлэл авах боломжийг бүрдүүлж байна.


















