Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын эрдэс баялгийн салбар ил тод байх эрх зүйн орчин бүрдсэнээр урт хугацаанд нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид тооцож байна.
Мэдээллийн алба

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Монгол Улсын эрдэс баялгийн салбар ил тод байх эрх зүйн орчин бүрдсэнээр урт хугацаанд нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид тооцож байна. Тухайлбал:
1. Олон улсын дэвшилтэт хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын бүтэц, зохион байгуулалт бий болно.
2. Энэ салбарын аж ахуйн нэгжүүд үргүй зардал гаргадаг, авлига, хууль бус төлбөр өгч авдаг зэрэг зохисгүй хандлагыг халах эрх зүйн зохицуулалт болно.
3. Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зохистой түншлэлийн хэлбэр бий болно.
4. Олборлогч компаниуд, төр, олон нийтийн байгууллага хоорондын харилцаа, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийт хяналт тавих боломжтой болно.
5. Олборлогч компаниудын зардал буурснаар ашигт ажиллагаа нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төлдөг татвар, хураамж, орлого нэмэгдэнэ.
6. Эрдэс баялгийн салбараас төрийн байгууллагад төлсөн татвар, хураамжийн зарцуулалт, хуваарилалт, ил тод болсноор баялгийн илүү зохистой удирдлагыг хэрэгжүүлэх хандлагыг бэхжүүлнэ гэж үзэж байгаа ажээ.


















