Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэс баялгийн салбарынхан чуулна

Уул уурхайн яамнаас "Эрдэс баялгийн салбар 2025" олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодло

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэс баялгийн салбарынхан чуулна
Эрдэс баялгийн салбарынхан чуулна. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн яамнаас "Эрдэс баялгийн салбар 2025" олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.

Хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлох юм.

Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги" сэдвээр илтгэл тавих аж.

Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин, Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил, Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжил, бүтээмж, өрсөлдөх чадвар сэдвүүдээр ярилцана.

Хуваалцах