Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эрдмийн баяр" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Энэ хавар 12 дугаар ангийг 6500 гаруй сурагч, их, дээд сургуулийг 20 орчим мянган оюутан төгсөнө.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрдмийн баяр" нэгдсэн арга хэмжээ эхэллээ
"Эрдмийн баяр" нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Энэ хавар 12 дугаар ангийг 6500 гаруй сурагч, их, дээд сургуулийг 20 орчим мянган оюутан төгсөнө. Тэд эрдмийн баяр гэхээсээ илүү бөөнөөрөө цуглаж, амралтын газар зорьдог. Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, улмаар гэмт хэргийн золиос болох тохиолдол гарсаар байна.

Үүнээс урьдчилан сэргийлж жил бүр зугаалга, цэнгүүн зохион байгуулахыг хориглодог ч зөрчил гарсан хэвээр байна. Иймээс өнөөдрөөс эхлэн Нийслэлийн цагдаагийн газар хяналт шалгалтын ажлаа эхлүүлж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Тасгийн дарга н.Амармөрөн ингэж ярилаа.

Өнгөрсөн жилийн тухайд 150 гаруй оюутан, сурагч гэмт хэргийн хохирогч болжээ. Мөн долоон оюутан гэмт хэрэгт холбогдсон бол 12 нь эрүүлжүүлэх байранд орсон байна.

Хуваалцах