“Эрдмийн IV чуулган” болно
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит “Эрдмийн чуулган” ирэх дөрөвдүгээр сарын 11-нд зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит “Эрдмийн чуулган” ирэх дөрөвдүгээр сарын 11-нд зохион байгуулагдана. Уг чуулганыг ШУТИС-иас уламжлал болгон явуулдаг бөгөөд энэ жил 14 удаагийнх нь аж.
Их, дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулж, шалгарсан оюутнаа энэхүү чуулганд оролцуулдаг. Эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттай болох ба нэгдүгээр шатанд мэргэжлийн профессор, багш нар ирсэн бүтээлүүдийг шүүж, салбар тус бүрээс таван илтгэл шалгаруулан дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зарлах юм.
Шалгарсан бүтээлүүд хоёрдугаар шатанд өрсөлдөх буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ШУТИС-ийн I байрны хурлын танхимд нээлттэй сонсож, шилдгийг тодруулах юм байна.
Чуулганд оролцох бүтээлийг ирэх гуравдугаар сарын 28-ныг хүртэл хүлээж авна.


















