Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдмийн зөвлөлийн анхдугаар хурал боллоо

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр цахимаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдмийн зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Эрдмийн зөвлөлийн анхдугаар хурал боллоо. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр цахимаар боллоо.

Хурлаар 2021 онд тус хүрээлэнгээс боловсруулахаар төлөвлөсөн нийт 6 судалгааны ажлын сэдэв, сэдвийн төлөвлөгөө, бүтцийг хэлэлцэж, баталлаа.

Тус хүрээлэнгээс “Гамшгаас хамгаалах бодлого ба стратеги”, “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн чадавхыг сайжруулах арга зам”, “Гамшгийн үед түр ашиглах байрны өнөөгийн байдал”, “Усны ослын эрсдэлийг бууруулах судалгаа”, “Алба хаагчдын сэтгэл зүйн байдалд хийсэн шинжилгээ”, “Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтад дэвшилтэд технологи нэвтрүүлэх боломж” зэрэг суурь болон захиалгат судалгааны ажлыг хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах