ЭРДОГАН: Гадныхны хуйвалдаанаас болж лирийн ханш унаж байна...
"Гаднынхны хуйвалдаанаас болж Туркийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрс унаж байна. Энэ хуйвалдааны ард АНУ бий..." хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Трабзон хотод дэмжигчидтэйгээ уулзаж,
Мэдээллийн алба

"Гадныхны хуйвалдаанаас болж Туркийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрс унаж байна. Энэ хуйвалдааны ард АНУ бий..." хэмээн Туркийн Ерөнхийлөгч РежепТаийпЭрдоган Трабзон хотод дэмжигчидтэйгээ уулзаж, үг хэлэхдээ онцлон мэдэгдсэн байна.
Тэрээр мөн, "АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд шинэ эвсэл, зах зээлд хандаж нэгдэх болно хэмээн амлаж байлаа. Түүнчлэн өдөөн хатгалга, төрийн эргэлт гаргахыг санаархаж чадаагүйгээ мөнгөний тусламжтайгаар хийхийг чармайж байгааг эдийн засгийн дайн хэмээн тодорхойлж нэрлэсэн юм. Гадныхан батлан хамгаалах чадамжийг нь сулруулан, Туркийн ард түмнийг өвдөг сөхрүүлэхийн тулд тус улсын эсрэг нөхөрсөг бус бодлого баримталж байна хэмээн тэмдэглэн хэлсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп Туркийн ган, хөнгөн цагааны импортын гаалийн татварыг 2 дахин нэмэх шийдвэр гаргасантай холбоотойгоор тус 2 улсын харилцаа эрс хурцдаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ шийдвэр Туркийн Лирийн ханш унахад нөлөөлсөн. Сүүлийн 7 хоногт л гэхэд Лирийн ханш 40 хувиар уначхаад байгаа аж.


















