ЭРДОГАН: Туркийн эдийн засагт дарамт шахалт үзүүлэх нь үр ашиггүй...
Туркийн эдийн засагт санхүүгийн системийг нь тогтворгүйжүүлэх замаар дарамт шахалт үзүүлэх нь ямар ч ирээдүйгүй, үр ашиггүй хэмээн тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдован мэдэгдлээ. Туркийн нөхөд биш улсуудад доллар байгаа бол бидэнд
Мэдээллийн алба

Туркийн эдийн засагт санхүүгийн системийг нь тогтворгүйжүүлэх замаар дарамт шахалт үзүүлэх нь ямар ч ирээдүйгүй, үр ашиггүй хэмээн тус улсын Ерөнхийлөгч РежепТайипЭрдован мэдэгдлээ. Туркийн нөхөд биш улсуудад доллар байгаа бол бидэнд ард түмэн, эрх, бурхан байна хэмээн тэрээр Ризэ хотод иргэдтэй уулзахдаа онцлон хэлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Эрдоган ард иргэддээ хандаж улс орны эдийн засгийн эсрэг чиглэгдсэн зохион байгуулалттай ажиллагаануудыг үл тоомсорлох хэрэгтэй хэмээн уриалсан байна.
Энэ сарын эхээр АНУ номлогч Эндрю Брансоныг Турк улс суллахаас татгалзсаны хариуд тус улсын хууль зүйн сайд Абдулхамит Гюль болон дотоод хэргийн сайд СулейманСойлу нарын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Ийнхүү 2 улсын хоорондын харилцаа хурцдаж байгаа энэ үед Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт лирийн Америк доллартай харьцах ханш эрс унасан юм. Өчигдөр л гэхэд түүхэндээ хамгийн доод түвшинд хүртлээ ханш нь уналаа.


















