Эрээн хотын АТХ-ын төлөөлөгчид айлчилж байна
БНХАУ-ын Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга н.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллалаа. Эрээн хотын төлөөлөгчид аймгийн газар нутгийн онцлог, давуу тал, ард зон олны ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцсан.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга н.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллалаа. Эрээн хотын төлөөлөгчид аймгийн газар нутгийн онцлог, давуу тал, ард зон олны ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцсан.
Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн хурлын дарга Оюунцэцэг нар Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурал, Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны цаашдын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав:-“Бид өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод манай найрамдалт харилцаатай БНХАУ-ын Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн хурал, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хурлын байгууллагуудын цаашдын хамтын үйл ажиллагааны талаарх санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа. Энэ маань манай Сэлэнгэ аймаг, Эрээн хотын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны зүг чигийг гаргасан, тэдэнд боломж олгосон, ард иргэд болон аймаг хотынхоо эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломж бололцоог нээж өгсөн албан ёсны гэрээ хэлцэл, санамж бичиг боллоо гэж миний хувьд үнэлж дүгнэж байна” гэлээ.
Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Оюунчимэг:-Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурал болоод Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо олон жилийн найрсаг хамтын ажиллагааны түүхтэй. Энэ удаа уламжлалт харилцаагаа үргэлжлүүлэн шинэчилж энэхүү санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Бид ХАА, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт хамтарч ажилласаар ирсэн.
Ийнхүү санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны цаашдын найрамдалт хамтын ажиллагаанд шинэ ололт, амжилт нэмэгдлээ гэж үзэж байна. Бидний хамтын үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн хөгжилд, ард иргэдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Энэ удаагийн санамж бичиг 2017 он хүртэл хүчинтэй байх юм.


















