Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрээн хотын буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтод ариутгалын пункт барих боллоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд боомтод ажиллав. Энэ үеэр Эрээн хотын даргатай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр боллоо.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрээн хотын буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтод ариутгалын пункт барих боллоо
Эрээн хотын буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтод ариутгалын пункт барих боллоо. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд боомтод ажиллав. Энэ үеэр Эрээн хотын даргатай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр боллоо.

Тодруулбал, Замын-Үүд боомтод орчин үеийн жишиг, стандартад нийцсэн ариутгалын пунктыг Эрээн хотын нэг сая юанийн буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулах асуудлыг шийдсэн байна. Ингэснээр улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг ариутгах пунктын үйл ажиллагаа сайжирч, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

Хуваалцах