Эрээн хотын удирдлагууд Дорноговь аймагт ажлын айлчлал хийлээ
Тус уулзалтаар хоёр улсын хурлын өнөөгийн хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцав.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын хурлын дарга Оюунчимэг, Соёл боловсрол эрүүл хамгаалах зөвлөлийн дарга Жон Юй Чень, Тамгын газрын орлогч дарга Бо Вэй Дун, Боомт гадаад харилцаа, үндэстэн шашин суртахуун харьяатын асуудал эрхлэх зөвлөлийн дарга Оюунбилэг нарыгэнэ сарыэ 21-ний өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр улсын хурлын өнөөгийн хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцав.
Уулзалтын дараагаар аймгийн ИТХ-аас санаачлан хэрэгжүүлж буй Сайншанд хотоос урагш 15 орчим километрт байрлах Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн болон Сайншанд хотын сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, Эрээн хотын адил төстэй байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар судалж, цаашдын хамтын ажиллагаагаа шинэ шатанд хөгжүүлэхээр боллоо.


















