Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрээн өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ

УБТЗ ХНН болон Хятадын төмөр замын ерөнхий компанийн хооронд Замын-Үүд, Эрээн өртөөнд болсон уулзалт амжилттай болж, галт тэрэг солилцоог хоногт 14 болгох, Эрээн өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрээн өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ
Эрээн өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ. Зураг: МҮОНРТ

УБТЗ ХНН болон Хятадын төмөр замын ерөнхий компанийн хооронд Замын-Үүд, Эрээн өртөөнд болсон уулзалт амжилттай болж, галт тэрэг солилцоог хоногт 14 болгох, Эрээн өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрч, протоколд гарын үсэг зурлаа. Энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч Хятадын төмөр замын ерөнхий компанийн дэд захирал Гуо Жүсүе өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон нь хоёр орны төмөр замын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болсон чухал алхам боллоо.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Хятадын төмөр замын ерөнхий компанийн дэд захирал Гуо Жүсүе нар Замын-Үүд, Эрээн өртөөний зам, парктай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцож тодорхой шийдэлд хүрсэн явдал нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх болно гэж үзэж байна.

Хуваалцах