Эрээнд монгол эмэгтэй бусдын гарт амиа алджээ
Өчигдөр шөнө буюу энэ сарын 17-18-нд шилжих шөнө БНХАУ-ын Эрээн хотод монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Өчигдөр шөнө буюу энэ сарын 17-18-нд шилжих шөнө БНХАУ-ын Эрээн хотод монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан хэрэг гарчээ. Хэвлэлд Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Б.Болд, “Манайд ийм мэдээлэл ирсэн нь үнэн. Бид Эрээн хотын нэгэн дүүрэгт Монгол Улсын иргэн амиа алдсан байж болзошгүй байна гэх мэдээлэл аваад байна. Гэхдээ хэн болох, ямар учраас амиа алдсан нь тодорхойгүй байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдээлжээ. Хохирогч эмэгтэй тус хотод ажиллаж, амьдардаг байсан гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.


















