Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрээнд монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ

Дээрх иргэний амь насыг бүрэлгэсэн этгээд БНХАУ-ын харьяат болох нь тогтоогдсон бөгөөд харин өвөрмонгол, хан үндэстний аль болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрээнд монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
Эрээнд монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн эмэгтэй энэ сарын 17-18-нд шилжих шөнө амь насаа алдсан хэрэг гарсан. Гадаад хэргийн яамны мэдээлснээр манай улсын иргэний амь насыг хөнөөсөн этгээдийг баривчилсан байна. Энэ талаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын АЗО-ны ГЯАГ-ийн орлогч дарга н.Сэцэнзориг, ажилтан н.Улаантуяа, Эрээн хотын НАХТ-ийн тасгийн дарга н.Урт, ажилтан н.Далай нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс Эрээн хотод суугаа Консулын газарт ирж мэдэгдэл хийжээ.

Дээрх иргэний амь насыг бүрэлгэсэн этгээд БНХАУ-ын харьяат болох нь тогтоогдсон бөгөөд харин өвөрмонгол, хан үндэстний аль болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хэргийг илрүүлэх ажлын хэсгийг ӨМӨЗО-ны НАХТ-ийн удирдлага, Шилийнгол аймгийн НАХТ-ийн холбогдох албан тушаалтнууд удирдсан байна. Мөн хэргийг зургаан хоногийн дотор шуурхай шалгаж илрүүлсэн ч хэрэгт холбогдогчийн нэр, үндэс, угсаа, шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас талийгаачийн шарилыг энэ сарын 24-ний өдөр буюу өнөөдөр хилээр нэвтрүүлэхээр холбогдох албаныхантай яриад байгаа бөгөөд шаардлагатай бүх туслалцааг ар гэрийнхэнд нь үзүүлж байгаа гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.

Хуваалцах