Эрээний нуруунд байгаль хамгааллын ажил явагдаж байна
Эрээний нуруу Хэнтий аймгийн гурван сум, Дорнод аймгийн нэг сумын нутаг дэвсгэрийг дамнан оршдог бөгөөд биологийн олон янз байдлаар баялаг юм.
Мэдээллийн алба

Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаатай хамтран Эрээний нуруунд байршин амьдарч байгаа амьтдын зүйлийн бүрдлийг тодорхойлох, мэдээллийн сан үүсгэх зорилгоор амьтдын ул мөр жимтэй газруудад 2020 оны намар автомат камер байршуулсан. Тэгвэл мэргэжилтнүүд автомат камерын зурган мэдээллийг газар дээр нь ажиллаж шалгасан байна. Түүнчлэн Онон Балжийн байгалийн цогцолбор газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нартай хамтран биотекникийн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Эрээний нуруу Хэнтий аймгийн гурван сум, Дорнод аймгийн нэг сумын нутаг дэвсгэрийг дамнан оршдог бөгөөд биологийн олон янз байдлаар баялаг юм.
Монгол орны хэмжээнд зөвхөн энэ газарт крыловын нарс, дагуур шинэс, чекановскийн шинэс гэсэн гурван зүйлийн шилмүүст мод тархсан байдгаараа онцлогтой. Эдгээрээс Монгол Улсын “Улаан ном”-д дагуур шинэс (Pinus daurica) орсон.
Харин амьтдын хувьд Монгол Улсын “Улаан ном”-д орсон ховор зүйл болох баданга хүдэр (Moschus moschiferus), молцог хандгай (Alces alces) энд нутагшдаг.
Ташрамд дуулгахад, Эрээний нуруу Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөнд төлөөлөл болгож хамгаалахаар сонгосон хамгааллын үнэт зүйлийн нэг билээ.


















