Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав

Энэ хүрээнд хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Боловсролын яам болон Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад тус төлөвлөгөөг танилцууллаа.

ХО
Хамтдаа оролцоно, төлөөлнө...

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав
Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Боловсролын яам болон Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад тус төлөвлөгөөг танилцууллаа.

Арга хэмжээг нээж Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын дарга Б.Алтансүх үг хэлэн, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх шийдлийн талаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл өгөв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах