Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд нэг удаа цусаа өгч болно

Цусны нөөц хэвийн үеийнхээс гурав дахин буурсан байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд нэг удаа цусаа өгч болно
Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд нэг удаа цусаа өгч болно. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Цусны нөөц хэвийн үеийнхээс гурав дахин буурсан байна. Донорын цусны нөөц бууна гэдэг нь эмнэлгийн орон дээр амьдрах гэж тэмцэж байгаа хүмүүсийг аврах боломж буурч байна гэсэн үг юм. Тиймээс Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн тогтмол цусаа өгдөг хүндэт доноруудтайгаа холбогдож, цусаа өгөх хуваарьт хугацаа нь болсон гэдгийг утсаар мэдэгдэж буй юм байна.

Хуваалцах