Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэгтэй хүний шатсан цогцос олджээ

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газарт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шатсан цогцос байна гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байн

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэй хүний шатсан цогцос олджээ
Эрэгтэй хүний шатсан цогцос олджээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газарт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шатсан цогцос байна гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн "Хэргийн газар цогцсыг хэзээ авчирч шатаасныг тогтоохоор биечилсэн сурвалжлага явуулахад 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр цогцос уг газарт зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай байсныг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шувуун фабрик”-д оршин суух хаягтай иргэн Д нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэн шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй. Хохирогчийг хэн болохыг тогтоохоор Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа тул дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гэрээсээ гараад сураггүй болсон хүмүүсийн талаарх мэдээллийг 99067534, 99054200 дугаарын утсаар мэдэгдэх буюу Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газарт биеэр ирж мэдэгдэнэ үү" гэлээ.

Дашрамд дурдахад, хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах бөгөөд нууцлалыг хадгалах ажээ.

Хуваалцах