Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэйчүүдийн төрөлд Э.Тэмүүлэн, эмэгтэй тамирчдаас Л.Ариунбилэг түрүүллээ

Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулсан “Open Piste-2021” сонирхогчдын тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэйчүүдийн төрөлд Э.Тэмүүлэн, эмэгтэй тамирчдаас Л.Ариунбилэг түрүүллээ
Эрэгтэйчүүдийн төрөлд Э.Тэмүүлэн, эмэгтэй тамирчдаас Л.Ариунбилэг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулсан “Open Piste-2021” сонирхогчдын тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн Илдэн клубийн зааланд халдвар хамгааллын дэглэмийн зааврын дагуу зохион байгуулагдаж, 7 клубийн 40 тамирчин өрсөлдөж шилдгээ тодрууллаа.

“Open Piste-2021” сонирхогчдын тэмцээний эрэгтэй хүнд сэлэмний (Epee) төрөлд УБ фенсинг клубийн тамирчин Э.Тэмүүлэн түрүүлсэн бол эмэгтэй төрөлд Дуэль клубийн тамирчин Л.Ариунбилэг түрүүллээ.

Эрэгтэйчүүдийн төрөлд:

Дэд байр Б. Батзориг /Дуэль клуб/

Гутгаар байр Ж.Билгүүн /Уурхайчин клуб/

Гутгаар байр Энхбаясгалан /Илдэн клуб/

Эмэгтэйчүүдийн төрөлд:

Дэд байр С.Дөлгөөн /Дуэль клуб/

Гутгаар байр Т. Амин-Эрдэнэ / Дуэль клуб/

Гутгаар байр Б. Бүлтэн /Дуэль клуб/ нар шалгарав.

Хуваалцах