Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Эрэл цемент” үйлдвэрийн ажилтнууд цалингаа нөхөж авахаар болжээ

Энэ он гарсаар Дарханы “Эрэл цемент” үйлдвэрийн ажилтнууд дөрвөн сар цалингүй ажилласан аж. Тэд ҮЭ-ийн хороогоороо дамжуулан Эрэл группийн төлөөлөн удирдах зөвлөлд ажил хаях тухай мэдэгдэл хүргүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрэл цемент” үйлдвэрийн ажилтнууд цалингаа нөхөж авахаар болжээ
“Эрэл цемент” үйлдвэрийн ажилтнууд цалингаа нөхөж авахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Энэ он гарсаар Дарханы “Эрэл цемент” үйлдвэрийн ажилтнууд дөрвөн сар цалингүй ажилласан аж. Тэд ҮЭ-ийн хороогоороо дамжуулан Эрэл группийн төлөөлөн удирдах зөвлөлд ажил хаях тухай мэдэгдэл хүргүүлжээ. Эрэл группийн ТУЗ-ийн дарга н.Эрдэнэбат газар дээр нь очиж ажилтнуудтай уулзан нааштай тохиролцоонд хүрсэн байна. Тэдэнд өнөөг хүртэл олгогдоогүй байгаа дөрвөн сарын цалингийн хагасыг тавдугаар сард багтаан олгох, үлдэгдэл цалинг зургаадугаар сард өгөхөөр болсон бөгөөд цаашид цаг хугацаанд нь цалин тавихаар тохиролцсон байна.

Хуваалцах