"Эрэл" цементийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрт шалгалт хийж тус үйлдвэр нь агаарын бохирдол ихтэй байна гэдэг үндэслэлээр сарын өмнө хугацаатай албан шаардлага өгсөн байна.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрт шалгалт хийж тус үйлдвэр нь агаарын бохирдол ихтэй байна гэдэг үндэслэлээр сарын өмнө хугацаатай албан шаардлага өгсөн байна. Гэвч тус үйлдвэр нь энэ хугацаанд агаарын бохирдолыг багасгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, Хятадаас тоног төхөөрөмж оруулан 3 тэрбум төгрөгөөр суурилуулсан гэх боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа ажиллуулаагүй байжээ. Иймд улсын байцаагчийн актыг тус үйлдвэрт хүргүүлж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлж агаарын бохирдлыг багасгах арга хэмжээ авсаны дараа тус үйлдвэрт дахин ажиллах зөвшөөрөл олгох ажээ.


















