Эрэлч нохой эзэнтэйгээ хамт хэрэг илрүүлжээ
СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Х нь манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна гэх мэдээллийг дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгахад
Мэдээллийн алба

СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Х нь манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна гэх мэдээллийг дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгахад гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн их, дунд, бага 5-н аяга, Sharf маркын 32 инчийн LED зурагт алдагдсан байжээ. Хэргийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн цагдаагийн ахлах ахлагч Д.Чингэл “Мастерёо” дуудлагатай эрэлч нохойгоороо хэргийн газраас үнэр авахуулж, эд мөрийн нотлох баримтыг олж илрүүлжээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.


















