Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэлч нохой хар тамхи илрүүллээ

УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран саяхан их хэмжээний хар тамхи илрүүлжээ. Хоёр байгууллага хамтран өнгөрсөн намраас хар тамхитай тэмцэх чиглэлээр нохой сургаж эхэлсэн бөгөөд үр дүн гарч, нууцаар хар тамхи борлуулда

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэлч нохой хар тамхи илрүүллээ
Эрэлч нохой хар тамхи илрүүллээ. Зураг: МҮОНРТ

УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран саяхан их хэмжээний хар тамхи илрүүлжээ.

Хоёр байгууллага хамтран өнгөрсөн намраас хар тамхитай тэмцэх чиглэлээр нохой сургаж эхэлсэн бөгөөд үр дүн гарч, нууцаар

хар тамхи борлуулдаг, хар тамхичдыг цуглуулан хэрэглүүлэх ажлыг зохион байгуулдаг нэгэн газарт шалгалт хийжээ.

Энэ үеэр тэндээс мансууруулах төрлийн каннабис, “мөс” буюу “Ice” хураажээ.

Манайд хилээр хар тамхи оруулж ирэхээс урьдчилан сэргийлж, гааль, хил хамгаалах байгууллагынхан эрэлч нохой ашиглаж байсан бол одоо цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис илрүүлэхэд бэлтгэгдсэн өөрийн нохойтой болжээ.

Ингэснээр мансуурагчидтай тэмцэх тэмцлээ цагдаа, мөрдөх албаныхан эрчимжүүлж байна.

Хуваалцах