Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэлч нохой хөтлөгчдөд зориулсан сургалт явагдлаа

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд Цагдаагийн газар, хэлтсийн нохой хөтлөгчдөд зориулсан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр дадлагажуулах, албаны нохойн хүчин чадлыг сэргээх, давтан сургалтыг 05 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэлч нохой хөтлөгчдөд зориулсан сургалт явагдлаа
Эрэлч нохой хөтлөгчдөд зориулсан сургалт явагдлаа. Зураг: МҮОНРТ

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд Цагдаагийн газар, хэлтсийн нохой хөтлөгчдөд зориулсан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр дадлагажуулах, албаны нохойн хүчин чадлыг сэргээх, давтан сургалтыг 05 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаа.

Энэ удаагийн сургалтад Булган, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь, Увс, Ховд, Дархан, Орхон, Говь-Алтай, Хэнтий зэрэг 12 аймаг дахь цагдаагийн газрын нохой хөтлөгч нар хамрагдсан юм.

Сургалтыг хээрийн дадлага, гэмт хэргийн газарт албаны нохойг ашиглах техник, арга зүй гэсэн төлөвлөгөөний дагуу хээрийн сургалтыг “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт энэ оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 21-ний өдрүүдэд зохион явуулсан юм. Харин гэмт хэргийн газарт албаны нохой ашиглах техник арга зүйн сургалтыг гэмт хэргийн гаралт ихтэй Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дээр албаны нохойтой мөрдлөг, сонгон ололт, самнан нэгжлэг зэрэг сургалтуудыг өдөр, шөнийн цагуудаар хийлгэн гэмт хэргийн газарт албаны нохой ашиглахдаа анхаарах асуудлуудыг практик байдлаар зааж сургасан байна.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус албанд 7 жил үр бүтээлтэй ажилласан, удам дамжсан цагдаагийн эрэлч нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Тэмүүжинд "Цагдаагийн дэслэгч" цол шагнасан юм. Сургалтад хамрагдсан алба хаагчдаас сургалтын үр дүнг тооцох төгсөлтийн шалгалтыг авч, гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд өнөөдөр /2019.07.25/ 07 зохион байгууллаа. Төгсөлтийн үйл ажиллагаанд Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн үлээвэр найрал хөгжим, Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг оролцож, төгсөгчдөд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү сургалт нь Эрэлч нохойн алба үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Хуваалцах