Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэн хайх авран туслах албадын хамтарсан сургуулилт эхэллээ

Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан "SAREX-2016" сургуулилт Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших Элсэн тасархайд өнөөдөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэн хайх авран туслах албадын хамтарсан сургуулилт эхэллээ
Эрэн хайх авран туслах албадын хамтарсан сургуулилт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан "SAREX-2016" сургуулилт Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших Элсэн тасархайд өнөөдөр эхэллээ.

Иргэний агаарын хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 4 дэх удаагаа хийж байна. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай хийсэн юм.

Энэхүү сургалтын үеэр Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгд тооцож, иргэний нисэхийг даяаршлагдсан дэлхийн иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болгох, бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хөгжүүлэх зорилт тавьжээ. Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус үйл ажиллагаанууд удаа дараалан гарч, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах асуудалд дэлхий нийтээр онцгой анхаарал хандуулж буй өнөө үед Монгол Улс өөрийн нутаг дээр аюулд нэрвэгдсэн агаарын хөлөгт бүхий л бололцоогоор тусламж үзүүлэх, бусад орнуудад эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох бололцоо олгох үүргээ зохих ёсоор биелүүлэхийг зорьж байгаа аж.

Онцгой байдал үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, шуурхай ажиллах боломж бий болгох, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү сургуулилтад ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников тэргүүтэй Ми-8 агаарын хөлөг бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг, манай талаас ЗТХЯ, ЭМЯ, ИНЕГ, НТОЗШША, ОБЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ГИХГ, ГЕГ, МХЕГ, ТЕГ зэрэг байгууллагын 104 хүн оролцож байна.

Хуваалцах