Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерэн насандаа их сургууль төгсчээ

ОХУ-д 90 настай Кирилл Патракин Пермийн улсын их сургуулийг амжилтай төгсчээ. Тэрбээр анги хамт олноосоо 70 насаар ах юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерэн насандаа их сургууль төгсчээ
Ерэн насандаа их сургууль төгсчээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-д 90 настай Кирилл Патракин Пермийн улсын их сургуулийг амжилтай төгсчээ. Тэрбээр анги хамт олноосоо 70 насаар ах юм. Харахад энгийн л нэг тэтгэвэртэй гарсан хөгшин боловч тэрбээр хүүхэд залууст, цаашлаад дэлхий нийтэд сурахад хүн хэзээ ч оройтохгүй, нас бол тоо гэдгийг дахин нотолсон байна.

Тэрбээр Пермийн улсын их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, дээд боловсрол эзэмшжээ. Патракин хичээлээ нэг ч удаа таслаж байгаагүй бөгөөд өдөр бүр лекцэндээ суудаг байсан байна. Патракины хувьд лекц, эсвэл хичээлд суух нь биш, орчин үед хүн бүхний хэрэглэж, ажил үүргээ гүйцэтгэдэг болсон компьютерийг ашиглах л хамгийн хэцүү байдаг гэж хэлсэн байна. Гэхдээ ангийнхан болон багш нар нь түүнд даалгавар, бие даалт хийхэд нь ч байнга туслалцаа үзүүлдэг байжээ.

Үүнээс гадна тэрбээр ангийнхандаа өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын талаар олон сонирхолтой зүйлс ярьж өгдөг байна. ОХУ-д их сургуульд орохын тулд заавал улсын шалгалт өгч байж тэнцдэг. Патракин ч бусдын адил энэ шалгалтыг өгч тэнцэн оржээ.

Харин тэрбээр сургалтын төлбөрөө төлөхийн тулд сүүлийн хэдэн жилийн тэтгэврийнхээ мөнгийг хуримтлуулсан гэнэ. Мөн их сургуульд суралцахын тулд нэг улирлын төлбөрт 600 америк доллар төлсөн байна. Харин сургуулийн удирдлагын зүгээс хоёрдугаар улирлын төлбөрөөс чөлөөлж өгчээ.

Хуваалцах