Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэн сурвалжилж байна

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэн сурвалжилж байна
Эрэн сурвалжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Энэ хүн нь бусдын овог, нэр, регистерийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт холбогдсон байна.

Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно. Үнэн зөв мэдээлэл ирүүлсэн тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
МӨРДӨН ШАЛГАХ ГАЗАР

Хуваалцах