Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд Дорноговьд орон байрны хулгай хийжээ
Дээрх этгээдүүд өмнө нь Улаанбаатар хотод гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн гэрийн хаалгыг таслагч багаж ашиглан эвдэж орсон аж.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан хэрэг гарчээ. Эл хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Б, Сонгинохайрхан дүүргийн харьяат Б, Н, Дундговь аймгийн харьяат А нар автомашинтай бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх этгээдүүд өмнө нь Улаанбаатар хотод гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн гэрийн хаалгыг таслагч багаж ашиглан эвдэж орсон аж.


















