Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олов

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар хориглосон 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5, жолоо барих эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1, зам тээврийн осол гаргасан 1 нийт 14 зөрчил илрүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олов
Эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олов. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн шөнийн эргүүлийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд энэ сарын 9-10-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай хүн, тээврийн хэрэгслийг шалгахдаа эрэн сурвалжлагдаж байсан хоёр хүнийг олжээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан "Хариуцлагын гэрээ"-ээр хүлээсэн хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэм сахиулах, заалны багтаамж 50 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг үүргээ зөрчсөн 4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар хориглосон 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5, жолоо барих эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1, зам тээврийн осол гаргасан 1 нийт 14 зөрчил илрүүлжээ.

Иймд байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагыг Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд байгуулсан "Хариуцлагын гэрээ"-ээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэл хотынхоо амар тайван аюулгүй байдлыг хангаж, иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас уриаллаа.

Хуваалцах