Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “Цахиур- 2019” уралдаан зарлагдлаа
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “Цахиур- 2019” гуравдугаар уралдааны болзол
Мэдээллийн алба

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “Цахиур- 2019” гуравдугаар уралдааны болзол
Зохион байгуулагч: Хэвлэлийн Хүрээлэн
Хамтран зохион байгуулагч, дэмжигч: ХБНГУ-ын Дойче Велле Академи,
Мэдээллийн ивээн тэтгэгч: МҮОНРТ

Уралдааны зорилго:
- Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах
- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чанар, мэргэжлийн хэм хэмжээг дээшлүүлэх
- Олон нийтийн эрх ашгийг дээдлэх, хариуцлага хүлээх зарчмыг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүл зүйн үнэт зүйл, ёс зүйг дэмжин сурталчлах
- Сэтгүүлчдийн ур чадварыг хөгжүүлэх, шилдэг бүтээлийг түгээн дэлгэрүүлэх
Бүтээлд тавих шаардлага, шалгуур:
- Хөндсөн сэдэв, асуудал нь чухал бөгөөд шинэ /нийгэмд өөрчлөлт, эерэг үр нөлөө авчрахуйц сонирхолтой таамаглал дэвшүүлсэн/
- Асуудлыг цогц байдлаар судалсан /тодорхой түүх өгүүлсэн асуудал, үүний зөрчил, шийдэл, гарцын хамаарал, зүй тогтлыг нээсэн/
- Бүтээлийн төрөл: Эрэн сурвалжилсан өгүүлэл ба эрэн сурвалжилсан дата сэтгүүл зүйн өгүүлэл
- Мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, хуулийн хүрээнд ажилласан
- Хэл, найруулгын шаардлага хангасан
Уралдаанд оролцох болзол, шалгуур:
- Монголд албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бие дааж болон баг, редакцийн бүрэлдэхүүнээр оролцох боломжтой
- Уралдаанд ирүүлэх бүтээлийг нэг жилийн хугацаанд буюу 2018 оны есдүгээр сарын 13-наас 2019 оны есдүгээр сарын 13 хүртэлх хугацаанд нийтэлж, нэвтрүүлсэн байна
- Тогтмол үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, хэвлэмэл болон цахим хэрэгсэлд нийтлэгдсэн байх (хувийн блог болон нийгмийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн бүтээлийг уралдаанд хамруулахгүй)
- Өөр хоорондоо уялдаа хамаарал бүхий цуврал бүтээл байж болно.
- Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа. 2019 оны есдүгээр сарын 13-ны Баасан гараг, 23.59 цаг (Улаанбаатарын цагаар)
Уралдаанд хэрхэн оролцох вэ:
Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс дараах холбоосоор өргөдлийн маягт материалыг бүтээлийн хамт шалгаруулах комисст илгээнэ: http://bit.do/eWbU3
Материал дутуу байх тохиолдолд уралдаанд хамруулах боломжгүйг анхаарна уу.
Онлайн өргөдлийн хамт дараах материалыг бүрдүүлж илгээнэ:
- Оролцогчийн товч танилцуулга
- Хэвлэмэл бүтээлийн хувьд: нийтлэгдсэн бүтээлийн PDF файл (нэг файл байх)
- Радио, телевизийн бүтээл: Албан ёсоор цацагдсан бүтээлийн MP3 файл, зохиолын хамт. Видео бүтээлийг WeTransfer апп ашиглан pim@pressinst.org.mn хаягаар илгээх, эс бөгөөс YouTube, Video зэрэгт нийтэлж холбоосыг ирүүлнэ
- Онлайн бүтээл: Нийтлэгдсэн бүтээлийн холбоос болон PDF файл
- Тухайн бүтээлийг бэлтгэх, баримтжуулах, нягтлан шалгахын тулд өөрийн тань болон багийн гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлан: асуудлыг хэрхэн судалсан, ямар арга хэрэгсэл ашигласан , (б) эрэн сурвалжилхад учирсан саад бэрхшээл
- Жич: уралдаанд ирүүлсэн бүтээлийн холбоосоор дор хаяж 2019 оны 9 дүгээр сарын 30 хүртэл нэвтрэх боломжтой байх ёстой.
Шүүх үйл явц:
Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн 3-5 мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг дээр дурдсан шаардлага шалгууруудын дагуу бүтээлүүдийг шүүнэ.
Шилдэг бүтээлийн эздийг тодруулж шагнал гардуулах ёслолыг 2019 оны 9 дүгээр сарын 27-нд зохион байгуулна.
Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл pim@pressinst.org.mn хаягаар болон 99082702, 97070709, 70113476 зэрэг утсаар холбоо барина уу.


















