“Эрэвгэр, жирэвгэр” ургамлыг борлуулахыг завджээ
Их бурхантын заставын Шилийн худагт ургадаг “эрэвгэр, жирэвгэр” хэмээх нэгэн төрлийн ургамлын үндэсийг түүж, хил давуулан хөрш орны иргэдэд наймаалах сонирхол бүхий БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулжээ.
Мэдээллийн алба

Их бурхантын заставын Шилийн худагт ургадаг “эрэвгэр, жирэвгэр” хэмээх нэгэн төрлийн ургамлын үндсийг түүж, хил давуулан хөрш орны иргэдэд наймаалахыг завдсан БНХАУ-ын хоёр иргэнийг саатуулжээ.
Харуулын дарга дэд ахлагч О.Баярсүрэн ахлагчтай, байлдагч Б.Бүдрагчаа, Б.Эрдэнэжаргал, Б.Ууганбаяр, П.Насанбүүвэй, Х.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй Хилийн 0198 дугаар ангийн хамт олон түргэн шуурхай ажилласан байна.
Хил зөрчигчдийг шалгасны дараа өвсний үндэс ухахаар бэлтгэсэн багаж зэвсгийн хамт БНХАУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.


















