Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эргэдэг авто угсраатай ачааны хагас вагон" угсарчээ

Гашуунсухайт боомтод эргэдэг авто угсраатай хагас вагон нэвтэрч, нүүрс тээврийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эргэдэг авто угсраатай ачааны хагас вагон" угсарчээ
"Эргэдэг авто угсраатай ачааны хагас вагон" угсарчээ. Зураг: МҮОНРТ

Гашуунсухайт боомтод эргэдэг авто угсраатай хагас вагон нэвтэрч, нүүрс тээврийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Монгол Улсад анх удаа 1520 мм-ийн царигийн төмөр замд зориулсан "Эргэдэг авто угсраатай ачааны хагас вагон"-ыг амжилттай угсарлаа.

Энэхүү шинэлэг технологи нь Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гашуунсухайт дахь засварын төвд SKD (Semi Knocked Down) хэлбэрээр хэсэгчлэн угсрагдан, туршилт амжилттай хийгдээд байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд жилд 10 сая тонн нүүрсийг вагон хөмрөгч ашиглан буулгах шаардлага бий болсон. Үүнийг шийдвэрлэх зорилгоор шинэ төрлийн, эргэдэг автоугсраатай хагас вагоныг Монголын төмөр замын салбарт анх удаа нэвтрүүлж буй нь онцлох ач холбогдолтой юм.

Шинэ вагон нь галт тэрэгний бүрэлдэхүүнээс салгалгүйгээр хөмрөх боломжийг олгодог тул ачаа буулгах хугацааг хэмнэх, галт тэрэгний эргэлтийн хурдыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн үр ашгийг дээшлүүлэх давуу талтай. Мөн энэхүү вагон нь одоогийн ашиглагдаж буй 1520 мм-ийн царигийн төмөр замын СА-3 загварын автоугсраатай бүрэн зохицож, хэвийн ажиллагааг хангах технологийн шийдэлтэй юм.

Энэхүү шинэчлэл нь Монголын төмөр замын хөгжилд томоохон ахиц авчирч, экспортын нүүрсний тээврийг шуурхай, найдвартай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ.

Хуваалцах