Эргүүл эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох ёстой
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-аас сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан.
Мэдээллийн алба

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-аас сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Аав ээжүүд эргүүлийг 2 ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт хийж байна. Харин эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгохгүй бол тухайн байгууллагын удирдлагад Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна. Хүүхэд, багачуудаа аливаа гэмт хэрэг халдлагаас хамгаалахад төр захиргаа, хууль хяналтын байгууллага, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байгаа талаар Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















