Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эргүүлийн цагдаа жолоочгүй өнхөрч явсан машиныг мөргөж зогсоожээ

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаа цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин энэ сарын 3-ны орой 21 цагын орчим жолоочгүй өнхөрч явсан машиныг албаны машинаараа мөргөж зогсоожээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эргүүлийн цагдаа жолоочгүй өнхөрч явсан машиныг мөргөж зогсоожээ
Эргүүлийн цагдаа жолоочгүй өнхөрч явсан машиныг мөргөж зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаа цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин энэ сарын 3-ны орой 21 цагын орчим жолоочгүй өнхөрч явсан машиныг албаны машинаараа мөргөж зогсоожээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны Kia rio маркийн авто машинаа жолоодон явж байх үед нь ММС Canter маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан байна.

Хуваалцах