Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрийн гурван наадмын шүтээн цогцолбор сүндэрлэнэ

Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" морин спорт уяачдын холбоо Монгол түмний Эрийн гурван наадмын мөнхийн шүтээн цогцолбор барихаар төлөвлөжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрийн гурван наадмын шүтээн цогцолбор сүндэрлэнэ
Эрийн гурван наадмын шүтээн цогцолбор сүндэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" морин спорт уяачдын холбоо Монгол түмний эрийн гурван наадмын мөнхийн шүтээн цогцолбор барихаар төлөвлөжээ.

Энэхүү Эрийн гурван наадмын их шүтээн цогцолбор Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын баруун талд орших "Морины их шүтээн"-ий дэргэд баригдах юм.

Шүтээнийг босгох ажил 2014 оны гуравдугаар сарын 15-наас эхлэх бөгөөд 2015 оны наймдугаар сар гэхэд шүтээний тодорхой хэсэг ашиглалтад орсон байхаар төлөвлөжээ. Уг шүтээнийг барихад иргэдийн хандив хандив болон төрийн дэмжлэгийг хүссэн гэнэ. Төсөлд хэрэгтэй хөрөнгө мөнгөний асуудалд туслалцаа үзүүлэхийг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яаманд хүргэсэн байна.

Эрийн гурван наадмын их шүтээн нь 2,7 км урт, 1,6 км өргөнтэй хашаанд Монголын газрын зураг шиг хэлбэртэй байх юм. Их шүтээний ойролцоо үндэсний баяр наадмын түүхэн музейг ч байгуулах аж.

Хуваалцах